Smart Электрониксийн тухай

Ухаалаг худалдаа хийхийг хүссэн хэн бүхний зорин очих дуртай Смарт Электроникс электрон барааны дэлгүүр нь Японы алдарт FUNAI, TOSHIBA, SHARP брэндийн зурагт, хөргөгч, угаалгын машин, Германы Dirt Devil брэндийн тоос сорогч, Английн VAX брэндийн төрөл бүрийн электрон барааг хэрэглэгчдэдээ хамгийн боломжит үнээр хүргэдэг. Автомашины хамгийн том зогсоолтой Смарт Электроникс дэлгүүр нь чанартай, боломжийн үнэтэй брэндийг хэрэглэгчдэдээ хүргэж чаддаг учраас богинохон хугацаанд Япон брэндийн зурагт болон Германы Dirt Devil брэндийн тоос сорогчоороо Монголын зах зээлийн 30 гаруй хувийг дангаар эзэлж байна. Ижил төрлийн өнгө, загвар, брэндийн бүтээгдэхүүнийг, бусадтай ижил баталгаат нөхцөлтэйгээр бусдаас илүү хямдаар авч чадвал ухаалаг сонголт хийж байна гэсэн үг. Смарт Электрониксийн бусдаас хямд үнийг санал болгож чаддаг нэг нууц нь өөрийн эзэмшлийн талбайд, маш цөөн ажиллах хүчтэйгээр үйл ажиллагаагаа явуулахын хамт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж чаддагт байдаг юм.


Албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, "Смарт" худалдааны төв.


Утас: 

 (+976) - 75774000


Факс: 

 (+976) - 11 364492


Э-шуудан:  smart-marketing@tavanbogd.com