Бүтээгдэхүүн ашиглах заавар авах
  • VAX хивс угаагчийн заавар үзэх бол энд дарна уу
  • Dirt Devil Тоос сорогчийн заавар үзэх бол энд дарна уу
  • VAX уураар цэвэрлэгчийн заавар үзэх бол энд дарна уу
Засвар үйлчилгээ

Таван Богд Смарт Электроникс ХХК-ийн засвар үйлчилгээний төв нь салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа тогтоосон барааны засвар үйлчилгээг хэрэглэгчид баталгаат хугацааны турш хийж үйлчлэх мөн цахилгаан барааг чанар үйлчилгээний өндөр түвшинд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлаганд тохируулан засварлаж үйлчилнэ.

Баталгаат хугaцаанд засварын газраар үйлчлүүлэхдээ үйлчлүүлэгч нь дараах зүйлсийг анхаарна.

  • Баталгааны хуудас, зарлагын баримтыг бүтээгдэхүүний хамт авчрах;
  • Барааны тоос шороо, хүнсний үлдэгдэл, тос зэргийг сайтар цэвэрлэсэн байна.
  • Гэмтэлтэй барааг засварын төвд хүргэх болон авах аливаа тээврийн зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцaна.
  • Барааг засварын төвд хүлээн авсанаас хойш 1-3 ажлын өдөрт засварлаж өгнө. Энэ хугацааг засварын төв барааны гэмтэлээс хамааруулан бараа хүлээн авахдаа тогтооно.

Хэрэглэгчийн буруугаас үүдсэн дараах гэмтэл согогийг засварлахгүй болно.

  • Тээвэрлэлтийн үед эд ангиудад учирсан эвдрэл гэмтэл;
  • Барааны ашиглах заавар зөрчигдсөн;
  • Бусад газраар засвар хийлгэсэн, үйлдвэрийн схем, дизайныг өөрчилсөн;
  • Дотор нь гадны биет, бодис, ус, шингэн, шавьж орсноос үүдсэн гэмтэл
  • Цахилгааны хэлбэлзэл, гал түймэр болон бусад гамшигаас учирсан эвдрэл гэмтэл;
  • Гадна болон дотор эд ангийн бүх төрлийн механик гэмтэл;

Хаяг: БГД, 19 хороо, 4 хороолол, Смарт Электроникс дэлгүүрийн байранд байрлаж байна.

Холбогдох утас: 9990-5204 | Цагийн хуваарь: Дааваа-Баасан 09:00-18:00 цаг