Смарт Электроникс

БУЙДАНГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Буйдан нь тоос шороо, бохирдлыг өөртөө байнга шингээж байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тоосжилтын хураамж нэмэгдэж нян бактери үржих таатай нөхцөл болдог. Иймээс гэрийнхээ буйданг хэрхэн үр дүнтэй цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Буйдан нь арьсан болон даавуун бүрээстэй гэсэн 2 төрлийн сонголттой байдаг. Даавуун бүрээстэй буйдан бохирдлыг хурдан хугацаанд шингээж, илүү хялбар бохирддог тул дараах зөвлөгөөг хүргэе.

  1. Буйдангийнхаа тоосыг сайтар соруулах

Буйдан нь тоос шороог өөртөө шингээж байдаг тул юун түрүүнд тоос сорогчийнхоо буйдан соруулах нэмэлт хошуу эсвэл үс хамах хошуу зэргийг нь ашиглах сайтар соруулж цэвэрлэнэ.

  1. Толботой хэсгийг нь илүү арчлах

Таны буйдан, уух зүйл, хоол зэрэгээс үүдсэн хэсэгчилсэн толбо үүссэн бол эхлээд тэр хэсэгт илүү анхаарал хандуулсан цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Үүний тулд зориулалтын толбо арилгагчаар арчих, цагаан цууг 1л усанд уусгаад шингээж арчих зэрэг аргийг хэрэглэж болно.

  1. Уламжлалт цэвэрлэгээнээс татгалзах

Уламжлалт цэвэрлэгээ нь хөөстөй нойтон даавуу эсвэл сойцоор зүлгэх аргууд бөгөөд энэ нь өнгөн хэсгийн бохирдлыг арилгаж байгаа боловч бохирдлоо өөртөө улам шингээж авдаг. Иймд бохирдлыг зориулалтын төхөөрөмжөөр соруулж авч заавал цэвэрлэх хэрэгтэй.

  1. Бохь наалдвал яах вэ?

Мөсөөр салгаж болно. Юуны өмнө мөсөө уутанд хийнэ. Тэгээд бохь болсон
гадаргуу дээр мөстэй уутаа тавьж бохийг хөлдөж хатуу болтол хүлээнэ.
Хатуу болсны дараа буйдангаас хуванцар халбага,хурц иргүй зүйлээр хусаж авна.

  1. Дуудлагийн цэвэрлэгээний үйлчилгээнээс татгалз

Яагаад гэж үү? Айл бүрийн буйдангийн бохирдол янз бүр байдаг. Дуудлагийн цэвэрлэгээ нь хэд хэдэн айл дамжин танайд ирж цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд ашиглаж байсан хуучин төхөөрөмжөөр дамжин өвчин үүсгэгч нян бактериуд танайд буйданд дамжих эрсдэлтэй.



  1. Зориулалтын төхөөрөмж ашигла

Айл гэр болгон буйдантай түүнийгээ байнга цэвэрлэх шаардлага тулгардаг. Иймд зориулалтын төхөөрөмжийг нэг удаа худалдан аваад гэрийнхээ буйданг тогтмол үр дүнтэй цэвэрлэх нь хамгийн оновчтой сонголт байх болно.

Зориулалтын төхөөрөмж нь хамгийн үр түнтэй угаах технологи, зориулалтын цэвэрлэгээний бодис, бохирдлыг шингээхгүй авах зэрэг давуу талтай.

Танд Английн шал арчилгааны тэргүүлэх VAX  брэндийн буйдан, хивс, шатны хивс зэргийг угаах зориулалтын төхөөрөмжүүдийн албан ёсоор Смарт Электроникс санал болгож байна.

Үзэх: http://smartcenter.mn/index/index/category/carpet_cleaners

Биднийг дагах