Тоосны мангасын фильтер ямар үүрэгтэй вэ?

Тоосны мангасын фильтер ямар үүрэгтэй вэ?

Өвлийн улирлын тэсгэм хүйтэн энэ үеүдэд Улаанбаатар хотын оршин суугчид бид гадаа, гэртгүй хорт утаагаар амьсгалж байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл гэрээ цэвэрлэх гээд тоосны мангасаа ажиллуулах үед гэрт байгаа тоостой болон утаатай агаар тоос сорогчийн хошуугаар сорогдон шүүлтүүрүүдээр дамжин цэвэршиж буцаад өрөө тасалгаанд цэвэр агаар болон тардаг гэдгийг та мэддэг үү? Тоос сорогчийн тусламжтай агаар цэвэршүүлэх энэхүү процес хэрхэн явагддаг талаар та бүхэндээ мэдээлэл өгье. 

1. Нарийн тоосонцор агуулсан агаар тоос, шорооны хамт сорогдон тоос сорогчийн хогийн саванд хуримтлагдана. 2. Циклон технологи нь агаарын хуйлрал үүсгэх бөгөөд хогийн савны дээд хэсэгт байрлах бөөрөнхий порлонон шүүлтүүрт нарын тоосонцор хуримтлагдана. Хогийн савны арын хэсэгт байрлах порлоныг угааж дахин ашиглаж болдог давуу талтай.    3. Тоосонцор нь шүүгдэж цэвэршсэн агаар хогийн сав, тоос сорогчийн их бие залгагдах хэсгээр цаас сорогдож моторын хэсэгт орно.4. Моторын хэсэгт байрлах HEPA шүүлтүүр нь агаарыг 99.995% цэвэршүүлэх бөгөөд ямар нэгэн эвгүй үнэр, тоос агаарт тарахаас сэргийлэх зориулалттай. 

5. Ямар ч тоосонцоргүй агаар өрөөнд тарна. Иймд та тоос соруулсны дараа фильтерийг угаах, 6-12 сар тутамд 1 удаа шинээр солихыг бид танд зөвлөж байна. 

 

Биднийг дагах