Фунай үнэхээр Япон брэнд мөн үү?

Фунай үнэхээр Япон брэнд мөн үү?

Юу Фунайг онцгой болгодог вэ?

Японы ёс заншилд тохируулан Фунай нь маш жижиг хэсэгүүдэд ч анхаарлаа хандуулсан. Тиймээс та Фунай зурагтнууд хамгийн сайн материалаар хийгдсэн гэдэгт итгэлтэй байж болно. Фунайн нэмэлт хэрэгслүүд нь гоо зүй талаасаа төгс байх учиртай, Японы эмэгтэй хүний үс засах варэшинобү гэх уламжлалтай эгээ адил гэдгийг энд дурьдахгүй өнгөрөх аргагүй. Эдгээр нь таныг орчин үеийн технологийн шийдлийг энгийн бас хялбархан байдлаар хэрэглэж болох бүрэн боломжийг олгож байгаа юм.

Фунай брэнд нь 50 гаруй жилийн түүхтэй бөгөөд электрон барааны салбарт туршлага ихтэй Японы брэнд юм. Анх 1961 онд байгуулагдсан ба радио долгион хүлээн авагч анх үйлдвэрлэж гараагаа эхэлж улмаар өргөн хэрэглээний цахилгаан барааг үйлдвэрлэж, технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж ирсэн. Монголд 2011оноос эхлэн Фунай брэндийн зурагт худалдаанд гарсан ба Таван Богд Смарт Электроникс албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Анх LCD зурагт худалдаалагдаж байсан бөгөөд дараа нь D-LED загварууд шинээр гарч одоогийн LED Smart буюу ухаалаг Фунай брэндийн сүүлийн үеийн загвар худалдаалагдаж байна.

Анх TV/VCR буюу Телевизор болон дүрс тоглуулагчийг нэгтгэсэн зурагт болон CRT телевизорыг үйлдвэрлэж эхэлсэнээс хойш 30-аад жилийг ардаа үлдээсэн байна. 1980-аад оны сүүлээр TV/VCR-н борлуулалтаараа Америк улсын зах зээлийн 60%-г бүрдүүлж байсан ба Фунай компаний цэвэр ашиг тухайн үед 100сая иенд хүрч байжээ. Мэдээж 1990-ээд онд энэ нь маш их хэмжээний мөнгө байсан нь гарцаагүй. Фунай брэнд нь анхны антенгүй телефон утас, автомат талх баригчыг үйлдвэрлэж технологийн хувьд маш том хувьсгал хийж байжээ.

Биднийг дагах