Сайн уураар цэвэрлэгчийг хэрхэн сонгох вэ?

Сайн уураар цэвэрлэгчийг хэрхэн сонгох вэ?

Уураар цэвэрлэгчийн төрлүүд:

Уснаас хүчтэй уур гаргаж гэрийн нян бактерийг 99.95% устгаж, ариутгах чадалтай өрхийн хэрэгцээнд зориулсан төхөөрөмж бол яах аргагүй уураар цэвэрлэгч юм. Өдөр тутам ашиглагдах уг төхөөрөмжийг 4 төрөлд ангилж үзэж болох бөгөөд тус бүрийн давуу сул талуудыг доорх байдлаар тайлбарлан хүргэж байна. Үүнд:

Шалны модтой адил босоо загвар:

Усны сав нь дотор талдаа байрлах босоо загварын уураар цэвэрлэгчид энэ ангилалд багтана. Шал, пракет зэрэг хатуу гадаргууг угаахад тохиромжтой бөгөөд хивс, хивсэнцрийн өнгийг богино хугацаанд сэргээх боломжтой. Энэ ангиллын уураар цэвэрлэгчийг авахдаа гадна загварыг сайтар харах хэрэгтэй бөгөөд урд угаах хэсгээрээ чөлөөтэй хөдөлдөг байх нь чухал юм.

Цлиндр буюу тоос сорогчтой адил загвар:

Шал болон шалнаас өөр бусад хатуу гадаргуу угаах шаардлага гардаг бол энэ ангиллын загварууд танд тохиромжтой. Усанд ордог ванн болон плитан хана зэргийг угааж болох бөгөөд хивс, хивсэнцрийг хөнгөн байдлаар угааж, ариутгах боломжтой. Усны сав нь том багтаамжтай тул ойр ойрхон ус дүүргэх шаардлагагүй юм. 

Гар загвар:

Хамгийн авсаархан загвар бөгөөд өрөө, тасалгаанд зай тун бага эзлэнэ. Олон төрлийн хошуутай ирдэг тул цахилгаан зуух, плитаны завсар, шарах шүүгээ зэргийн булан тохойд наалдсан тос, хир буртгийг төвөггүйхэн цэвэрлэх боломжтой юм. 

Олон үйлдэлт загвар:

Дээрх бүх загварын онцлогийг өөртөө агуулсан загвар бол яах аргагүй олон үйлдэлт загвар юм. Энэ загвар нь босоо загвартай адил шал угааж болохоос гадна их биеэс нь салган ашиглаж болдог гар ажиллагааны хэсэгтэй юм. Гар ажиллагааны хэсэг нь олон төрлийн нэмэлт хошуутай тул гал тогоо болон зочны өрөөн дахь бүхий л хатуу гадаргуу дээр тогтсон тос, хир толбыг төвөггүйхэн арилгаж чадна.  


Уураар цэвэрлэхийн ашиг:

1. Зөвхөн уур ашиглан гэрт буй нян, бактерийг 99.9% устгах чадалтай.

2. Зөвхөн шал угаахаас гадна шарах шүүгээ, угаалтуурын никель хэсэг, плитаны завсар зэрэг бүхий л хатуу гадаргууг цэвэрлэх боломжтой.

3. Хэт үнэтэй цэвэрлэгээний төхөөрөмж худалдан авахгүйгээр өөрийн цагийг хэмнэж, ажлаа хөнгөвчилж чадна. 

Биднийг дагах