Цэвэрлэгээ хийх хялбар аргууд

Сар шинэ дөхөх үе хүн бүр л гэртээ их цэвэрлэгээ хийж айл өрх бүр гэр орноо цэвэрлэн шинэ жил гарахаас өмнө бүхий л тоос шорооноосоо салдаг уламжлалтай.. Харин ихэнхи хүмүүс цэвэрлэгээ хийнэ гэхээр л хойш суудаг шүү дээ. Аз болоход дургүй ажилдаа цаг хүч ихээр зарцуулахгүйгээр шийдвэрлэж болох зарим аргуудаас хуваалцая.

Буйдангийн бүрээс

Ус болон аяга таваг угаагч шингэнийг тэнцүү харьцаатайгаар шүршдэг саванд найруулна. Найруулсан бэлдэцээ 10 см-ийн зайнаас бүрээслүүгээ цацаад зөөлөн үстэй сойзоор үрнэ. Дараагаар нь цэвэр алчуур арчиж өнгийг сэргээнэ. Та буйдангаа шинэ мэт болгож, толбо, тос, хир буртаг, нянг арилгахад VAX уураар цэвэрлэгч, хивс цэвэрлэгчийн ашиглаарай.

Шарх шүүгээ

Жижигхэн саванд аммонийн спирт хийгээд халаагаагүй шарах шүүгээндээ хийн таглаад хонуулна. Өглөө нь ханан дахь арилахгүй байсан бохирдол маш амархан цэвэрлэгдэх болно. Үнэр нь нэг их удалгүй арилах ба цэвэрлэгээ хийхдээ үргэлж резинэн бээлий өмсөж цонхоо онгорхой байлгахаа мартуузай. Мөн та илүү хурдан хугацаанд маш сайн цэвэрлэхыг хүсвэл VAX Steam Fresh уураар цэвэрлэгчийг ашиглан шинэ мэт болгоорой.

 Хивс хивсэнцэр

Бохирдсон хэсгийг норгоод дээр нь сод цацан 10 минут байлгасны дараагаар тоосыг нь соруулж авна. 1 хоолны халбага аяга таваг угаагч шингэнг хөөсрүүлэн чийгтэй даавуугаар арчиж болно. Энэ тийм ч үр дүнтэй биш бөгөөд өнгөн хэсгийг нь сэргээнэ.  Та хивсээ шинэ мэт болгохыг хүсвэл Vax зориулалтын хивс цэвэрлэгчийг сонгон авч хэрэглээрэй.

Чийгтэй цэвэрлэгээг хөнгөвчлөх зөвлөгөө

Боломжтой бүх зүйлийн тоосыг соруул. (Dirt Devil – Тоосны мангасыг санал болгож байна.) Тавилга, хивс, номын тавиур, ном, зөөлөн тоглоом гээд бүх зүйлийн тоосыг нь соруул. Хэдий чинээ их юмны тоосыг соруулна төдий чинээ таны чийгтэй даавуугаар арчих зүйлийн тоо багасна гэдгийг санаарай.

Хивс буйдан, шал, жорлон, гал тогооны цэвэрлэгээ гээд хийхэд хэцүү зүйл их байдаг. Эдгээр бүх цэвэрлэгээг VAX Брэндийн уураар цэвэрлэгч, хивс цэвэрлэгчийн ашиглан хялбар байдлаар хурдан хугацаанд цэвэрлэх боломжыг танд олгож байна.

VAX хивс цэвэрлэгчийг та Smart Electronics –ийн дэлгүүрээс худалдан авах боломжтой ба тоосны мангас бэлгэнд аваарай.

 

 

Биднийг дагах