Тоосны мангас гэж хэн бэ?

Тоосны мангас гэж хэн бэ?

Тоосны мангас хаанаас ирдэг вэ?

Dirt Devil буюу тоосны мангас нь ХБНГУ-ын Dusseldorf хотод төвтэй бөгөөд Германы №1 борлуулалттай тоос сорогч юм. Монгол улсад 2010 оноос эхлэн танигдаж эхэлсэн ба Таван Богд Группын охин компаны нэг болох Таван Богд Смарт Электроникс ХХК анх Монголын хэрэглэгчдэд таниулсан билээ.

Тоосны мангасыг хаанаас авах вэ?

Ихэнх хүмүүс тоосны мангасыг хаа сайгүй зарагддаг мэтээр ойлгодог. Пластик тоосны сав дээрх Dirt Devil гэсэн логогоор таньж болно. IY хороололд байрлах Смарт Электроникс дэлгүүр онцгой эрхтэйгээр борлуулдаг ба МАКС болон Миний сүлжээ хүнсний  дэлгүүрүүдээр албан ёсоор түгээн борлуулж байна.

Тоосны мангасын давуу талууд

Олон Циклонит технологи бол Dirt Devil тоос сорогчийн давуу талуудын нэг хэсэг юм. Циклони технологи нь 2000 гаруй технологийн туршилтын үр дүнд гаргаж авсан нарийн хийц бүхий технологи юм. DirtDevil тоос сорогч нь олон циклонит технологиос бүтсэн ба эхний циклони нь том ширхэг бүхий хогийг тусгаарладаг бол дараагийн 8-12 ширхэг жижиг циклон тус бүртээ агаарыг хуйлруулан сорж төвөөс зугатаах хүчний үйлчлэлээр нарийн тоосонцрыг агаараас салгахад хүндийн хүчээр доош унаж зөвхөн цэвэр агаар мотор хамгаалах таван давхар шүүлтүүрээр дамжиж  цаашлаад арын хэсэгт байх НАНО технологиор бүтээсэн НЕРА шүүлтүүрээр 99,97 хувь цэвэрлэгдэн гардаг нь агаарт байх тамхины утаа, ургамлын тоосонцрыг ч бүрэн шүүж тасалгааны агаарыг цэвэршүүлдэг нь элдэв харшилтай хүмүүс ч ашиглахад боломжтой бүтээгдэхүүн юм . /доорхи зургаас дэлгэрэнгүйг харна уу/

Нэвт харагдах тоосны савыг бүрэн задлан угааж болохоос гадна ганц товчлуур дарсанаар хогийг асгаж хоослодог нь хэрэглэнэд хялбар болгожээ. Уг тоос сорогчны уян хоолой, уртыг нь тохируулдаг никель хоолой,  үндсэн болон нэмэлт хошуунууд маш сайн чанарын материалаар хийгдсэнээс гадна 6м урт тэжээлийн залгуур 2м урт хоолой, 360 градус эргэдэг хошуу,  ямарч үед хальтардаггүй резин дугуй зэрэг нь хангалттай талбай цэвэрлэх боломжийг олгож байна.

Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хаа сайгүй хэрэглээнд өргөн нэвтэрч байгаа өнөө үед Европын орнуудын шинэ стандартыг бүрэн хангаж 1000- 1600 Ваттын чадал хэрэглэж жирийн 3000 Ваттын хэрэглээтэй тоос сорогчтой адил чадлаар сордог нь цахилгаан эрчим хүчийг хэмнэж дуу чимээ багатай ажилладгаараа олны талархал хүлээж 5 жил дараалан борлуулалтаараа Германы зах зээлд тэргүүлээд байна.

Тоосны мангасыг яг одоо худалдан авбал илүү хэмнэлттэй

Смарт худалдааны төв нь Монгол түмний их наадмаар алдарт тоосны мангасын таван загварыг 15-20 хувиар хямдруулж хэрэглэгчиддээ тоосны мангастай болох хамгийн таатай боломжийг санал болгож байна. Та Өргөө кино театрын замын урьд байрлах манай төв дээр ирж загваруудыг ажиллуулан харицуулан үзэж манайд зарагдаж байгаа бусад бараануудтай багцлан авах боломжтой.

Тоосны мангасын загварууд Германы чанарын тэмдэгээр баталгаажсан ба хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүний шагналтай.

Биднийг дагах